Уламжлалт эцэг эхийн өдөрлөг боллоо
Уламжлал болгон жилд 2 удаа зохиогддог “Эцэг эхийн нээлттэй өдөрлөг” өнөөдөр буюу 2019 оны 11 сарын 24-ны Ням гарагт боллоо. Энэхүү өдөрлөгөөр сурагчдын эцэг, эх уулзахыг хүссэн сургуулийн бүх багш нартай ганцаарчлан уулзаж хүүхдийнхээ сурлага, хүмүүжил төлөвшлийн талаарх ололт амжилт, алдаа дутагдлын талаар санал солилцож, зөвлөгөө авдаг. Тус амралтын өдөр цаг заваа гарган ирсэн эцэг эхчүүддээ баярлалаа. Мөн гадаад багш нарыг эцэг эхчүүдтэй уулзах боломжийг бүрдүүлж орчуулга хийж өгсөн ахлах ангийн сурагчиддаа баярлаж талархсанаа илэрхийлэе.
Comments