top of page
Бага сургууль

Манай бага сургуулийн хөтөлбөр нь монгол, англи хэл дээр явагддаг. Сургалтын хос хөтөлбөрөөрөө дамжуулан даяаршиж буй өнөөгийн нийгэмд хүүхдийг боловсролтой иргэн болгож төлөвшүүлэх, манлайлагч байх, ёс зүйтэй, нийгэмд тустай хүн болгохыг зорихын сацуу бие бялдар, оюун ухааны хувьд эрүүл байхад зайлшгүй хэрэгтэй мэдлэг, ур чадвар, онцлогийг эзэмшүүлэхийн төлөө ажиллаж байна.

 

Бага боловсролын хөтөлбөр нь эх хэл болон англи хэлний суурь чадамжийг эзэмших, хүн төрөлхтний хөгжил, соёлын үнэт зүйлсээс суралцах боломжийг бүрдүүлэн,  хүүхэд бүрийг сурах арга барилтай, авьяас чадвараа нээн хөгжүүлдэг, суралцах тэмүүлэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй болж төлөвшүүлэхэд чиглэнэ.

Бага сургууль нь 1-3 –р анги, багын ахлах анги 4-5-р ангиуд гэсэн бүтэцтэй байдаг. 

1-5-р ангийн суралцагчид долоо хоногт нийт 35 цагийн хичээл судалдгаас 19 цагийн хичээлийг монгол хэл дээр, 16 цагийн хичээлийг англи хэл дээр судалдаг.

Монгол хэл дээрх хичээлүүд: Үндэсний хөтөлбөрийн бүх хичээл

Англи хэл дээр заагдаж буй хичээлүүд: Англи хэл, Математик, Байгалийн ухаан, Дэлхийн чиг хандлага (4-5-р ангиуд)

Хичээлээс гадуурх үйл ажиллагаа буюу дугуйлан: Хөл бөмбөг (3-5-р анги), агаарын теннис, сагсан бөмбөг (4-5-р анги), STEM лего, бүжиг, төгөлдөр хуур, драм (5-р анги), шатар, зураг, цаасан урлал

Хөгжүүлэх хичээлүүд болох зураг, бүжиг, хөгжим, биеийн тамир гэсэн хичээлүүдийг мэргэжлийн багш нар ордог. Мөн 4-5-р ангиудад монгол хэл, математикийг тухайн хичээлээр төрөлжсөн багш нар заадаг.

Бага сургуулийн дүнгийн үнэлгээг тухайн сурагчийн идэвх, чадвар дээр тулгуурлан дүг­нэ­дэг бөгөөд багш нар хүүхэд бүрийг ямар түвшинд суралцаж байгааг илүү тодор­хой болгож дүнгийн хуудсыг тайлбарын хамт улирал бүр эцэг эхэд нь илгээдэг.

 

Манай сургууль хүүхдэд гэрийн даалгаврыг оновчтой зөв өгөх нь хүүхдийн сурлагын чанарт сайнаар нөлөөлөх хүчин зүйл гэж үзэн, гэрийн даалгаврыг өгөх төлөвлөлт дээр бүх хичээлийн багш нар уялдаа холбоотой ажилладаг.

 

Нэг өдөрт гүйцэтгэх  гэрийн даалгаврын хэмжээ:

  • —  1-р анги:  30-35 минут

  • —  2-р анги:  35-40 минут 

  •       3-р анги   40-45 минут         

  • —  4-р анги:  50-55 минут 

  • —. 5-р анги : 55-60 минут

Бага сургуульд нийт 14 бүлэгт 390 суралцагчид суралцаж байна. Бүх ангийн хичээл өглөө 08:20 цагт эхэлж, 14:20 цагт дуусдаг бөгөөд хичээлийн дараа суралцагчид 10 гаруй төрлийн дугуйлангаас сонгон хичээллэдэг.

bottom of page