top of page
Search

Орхон ХаСү сургуулийн хамт олон 5 дахь удаагийн гадаад аялалаа хийлээ

Орхон ХаСү сургуулийн хамт олны 5 дахь удаагийн гадаад орноор хийсэн аялал 56 хүний бүрэлдэхүүнтэйгээр 14 хоногийн турш аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн өндөрлөлөө.


Манай хамт олон өмнө нь 2013 онд Вьетнам улсын хойд хэсгийн хамгийн топ аялалын газраар нэрлэгддэг Halong Bay, Hanoi хотоор аялж байсан бол энэ удаа Вьетнам улсын өмнөд хэсгийн жуулчдын хамгийн их очдог топ 5 аялалын газрын гурав нь болох Ho Chi Minh хот, Mekong Delta бүс, Phu Quoc арал зэргээр зочиллоо.

Энэ удаагийн аялал маань боломжийн үнэтэй атлаа зэрэглэл өндөр аялал болж чадсан шүү.


Хамт олны аялалаас маш олон үр дүн гардаг. 1. Хамт олны нөхөрлөл 2. Ажлаа эрч хүчтэй хийх энергэ 3. Хорвоо ертөнцийг таньж мэдсэнээр хувь хүний үзэл бодол, хандлага өөрчлөгдөх 4. Эх орноо улам ихээр хайрлах 5. 6... гээд олон шалтгаан хэлж болно. Энэ бүгдээс хамгийн ихээр дурлан хийдэг бидний шалтгаан бол: Бид аялах үедээ хорвоо ертөнцөөс тасарч, яг л нэг диваажинд ямар ч зовлон зүдгүүргүй жаргалаас өөр сонголтгүй нэгэн болж хувирдаг. Энэ л мэдрэмжийг мэдрэх хамгаас ГОЁ шүү.


Удахгүй бидний дараагийн аялал нэг л мэдэхэд болно доо.


АМЬДРАЛ БОЛ ДУРСАМЖ, АЯЛАЛ БОЛ ДУРСАМЖ ДУРСАМЖИЙН ДЭЭД ОХЬ НЬ БИЛЭЭ.






Latest news

bottom of page