top of page

Сурагчдын зөвлөл

Эрхэм зорилго: Сурагчдын зөвлөл нь сургуулийн бүх ангиудыг хамарсан ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулж, сурагчдын эрхийг хамгаалж, сурагчдад тулгамдаж буй асуудлуудыг илрүүлж, асуудлыг шийдвэрлэхэд нь туслах болно. Тиймээс сурагчдын зөвлөлөөс гаргасан шийдвэрүүд нь сурагчдын ашиг сонирхолд нийцсэн байх ёстой бөгөөд сурагчдыг нийгмийн идэвхитэй хувь хүн болгон төлөвшүүлэх зорилготой юм.

 

Сургачдын зөвлөлийн үндсэн чиг үүрэг: Сурагчдын зөвлөлийн үндсэн чиг үүрэг нь уулзалт, бага хурал зохион байгуулах, сайн дурынхны хөтөлбөр хэрэгжүүлэх, мэдээллийн самбар байгуулах, мэдлэг чадварыг дээшлүүлэх, сурагчдын хувийн эрх, үүргээ ухамсарлахад дэмжлэг үзүүлэх явдал юм. Эдгээр үйл ажиллагаа нь бусдаас бие даан суралцах замаар өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй соёлтой, энэрэнгүй хүмүүсийг бэлтгэхэд чиглэгддэг.

 

Сурагчдын зөвлөлийн үйл ажиллагаа:

  • Багштай хийх ярилцлага

  • Суралцагчидтай хийх ярилцлага

  • Цаг үетэй холбоотой нийтлэл, мэдээлэл бэлтгэн хүргэх

  • Суралцагчдын санал бодлыг сонсох, хэлэлцүүлэг зохион байгуулах

  • Мэтгэлцээний тэмцээн, Movie night зэрэг үйл ажиллагааг уламжлал болгон тогтмол амжилттай зохион байгуулсаар байна.

Зөвлөх багш: Б.Дэлгэржаргал

  • Сурагчдын зөвлөлийн ажилд удирдамж, дэмжлэг үзүүлэх

  • Санхүүгийн бүртгэл хөтлөх

  • Зөвлөлийн үйл ажиллагаанд туслах

Сурагчдын зөвлөлийн ерөнхийлөгч: Ц.Мандах /11а анги/

  • Сурагчдын зөвлөлийн хурлын товыг зохион байгуулж мэдээлэх

  • Сурагчдын зөвлөлийн гишүүдийн гүйцэтгэх үүргийг хянах

  • Сургуулийн удирдлага, эцэг эхийн зөвлөл болон бусад төрийн бус байгууллагуудын хооронд байнгын харилцаа холбоо тогтоож гүүр нь болох

  • Сурагчдын зөвлөлийн ирээдүйн гишүүдийг бэлтгэж, төлөвшүүл

  • Зөвлөлийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж бусад гишүүдийг тогтиол идэвхижүүлэх

Сурагчдын зөвлөлийн нарийн бичгийн дарга: Ц.Ялгуун / 11б анги /

  • Ерөнхийлөгчтэй уулзалтын хөтөлбөрийн талаар зохицуулж, уулзалтад бэлтгэх

  • Хурлын тэмдэглэлийг авч гишүүдэд тараана

  • Сурагчдын зөвлөлийн файлуудыг хадгалах

  • Зөвлөмж, санал хүсэлтийг хүлээн авч, бүртгүүлэх

  • Мэдээ, мэдээлэл түгээх

Сурагчдын зөвлөлийн гишүүд:

  • Э.Энэрэлт / 12а анги /

  • Б.Лхагвадулам / 12б анги /

  • Б.Билэгт-Очир / 11а анги /

  • Э.Уянга / 11а анги /

  • А.Алтандагина / 11а анги /

  • С.Цэнгүн / 11б анги /

  • Б.Эгшиглэн / 11б анги /

  • Ө.Болдбаяр / 11б анги /

  • А.Ариунцэцэг / 10а анги /

  • Ц.Сэмүүн / 10б анги /

  • Г.Хантүшиг /10б анги/

 

Бидний үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл https://orkhonkhasustudentcouncil.weebly.com/ холбоосоор зочлоорой.

bottom of page