Номын сан
Эрхэм зорилго: Уншигч хүүхдийн оюуны эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангахуйц чанартай, өргөн сонголттой номын фондоор тасралтгүй үйлчилж, суралцагчдыг судалгаа шинжилгээ хийх, сурч боловсрох, мэдлэгээ дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн танин мэдэхүйн төв болоход оршино.
Сургуулийн номын сань нь ном, сурах бичиг, гарын авлага, CD, DVD зэрэг 5279 орчим номын фонд бүхий 50 гаруй уншигчид нэг зэрэг үйлчлүүлэх боломжтой уншлагын танхимтай.
Танхимын онцлог: Бүхий л насны хүүхдүүдийг монгол, англи номын ертөнцөөр аялуулах, тэдний оюун ухаан, хэл яриа, танин мэдэхүйг хөгжүүлэхэд анхааран ажилладаг.
Суралцагч нь гэрээр болон уншлагын танхимаар үйлчүүлдэг.
Манай сургууль нь англи, монгол хэл дээр хос хэлний хөтөлбөртэй сургалт эрхэлдэгтэй холбоотойгоор номын нилээд хувийг англи ном эзэлдэг. Номын баяжилтаа уншигчдын эрэлт, хэрэгцээ, хүсэл, сонирхол, мэргэжлийн багш нарын санал, захиалга, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн дотоод болон гадаадаас захиалан фондоо бүрдүүлдэг.
Номын фондод байгаа зохиол бүтээлүүдээс нэрлэвэл:
-
Дэлхийн сонгодог уран зохиол
-
Хүүхдийн сонгодог уран зохиол
-
20-р зууны шилдэг романууд
-
Тэргүүнтэн хүүрнэл зохиолууд
-
Тууриуд
-
Хүүхдэд зориулсан роман
-
Монголын хүүхдийн уран зохиолын дээжис 1,2,3, боть
-
Монголын уламжлалт ухааны номууд
-
Түүхэн роман тууж
-
Танин мэдэхүй номууд
-
Хүүхэд багачуудад зориулсан 100 цуврал номууд
-
Хүүхдийн шилмэл зохиолын сан 108 боть
Хүүхдүүд, олон нийтийн дунд зохиогддог ажлууд:
-
Хүүхэд бүрийг уншлагын карттай болгох
-
Уншсан номын тэмдэглэл хөтөлж хэвших
-
Ном унших аяныг өрнүүлж, тэднийг урамшуулах, сурталчлах
-
Том болон жижиг ном бүтээх
-
Зохиолч уншигчдын уулзалт зохион байгуулах
-
Төрөл бүрийн сэдвээр нээлттэй лекц, ярилцлага, мэтгэлцээн зохиох