Олон Улсын Кембрижийн хөтөлбөртэй Орхон ХаСү сургуульд элсэхийг сонирхож буй суралцагчид доорх элсэлтийн процестой танилцана уу.
АЛХАМ 1 - ЭЛСЭГЧИЙН СУУДАЛ
Таны элсэн орохыг сонирхож буй ангид элсэлт авах суудал байгаа эсэхийг жил болгоны хавар 3-5 сард багтаан зарладаг.
АЛХАМ 2 - ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛИЙН ХУУДАС
Хэрэв таны сонирхсон ангид сул суудал байгаа бол та элсэгчийн бүртгэл рүү орж, анхан шатны бүртгэлийн формыг бөглөнө.
АЛХАМ 3: ЭЛСЭЛТИЙН ХУРААМЖ
Та элсэлтийн хураамжийг төлнө. Элсэлтийн бүртгэлийн хураамжийг буцаан олгохгүй.
АЛХАМ 4: ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ
Манай сургуульд элсэхийг хүссэн бүх суралцагчдад өөрийгөө дахин дайчлан суралцах боломжийг олгох үүднээс элсэлтийн шалгалтын босгыг өндөр тогтоохгүй байхыг зорьдог. Гэсэн хэдий ч элсэгчийн сул суудлын тооноос хамаарч шалгалтын дүнг дээрээс доош жагсаан, суудлын тоонд тааруулан элсэгчийг шалгаруулж авах тохиолдол гардаг бөгөөд энэ тохиолдолд элсэлтийн шалгалтын босго онооны үнэлгээ өндөр болдог.
Шалгалт өгөх хичээлүүд: 2-5-р ангид элсэх суралцагчаас монгол хэл, математик, англи хэлний (өмнө нь англи хэл судалж байсан бол) шалгалт тус тус авна. 6-12-р ангид элсэх суралцагчаас математик, англи хэлний шалгалт тус тус авна.
Шалгалтын хэлбэр: бичгээр, амаар
1-р ангийн элсэлтийн шалгуур энэ хэсэгт хамаарахгүй болно
АЛХАМ 5: ЭЛСЭЛТИЙН БАТАЛГААЖУУЛАЛТ
Хэрэв та элсэлтийн шалгалтанд тэнцэж, элсэн орох болзлыг хангасан бол тань руу илгээгдэх суралцагчийн дэлгэрэнгүй анкетийг бөглөж, зохих сургалтын төлбөрөө төлснөөр элсэх процес баталгаажих болно.