2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН “ОРХОН ХАСҮ” СУРГУУЛИЙН
НЭГДҮГЭЭР АНГИД СУРАЛЦАГЧ ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
-
Энэхүү журам нь шинээр нэгдүгээр ангид суралцагч элсүүлэн сургахад үүсэх аливаа харилцааг зохицуулахад оршино.
-
Нэгдүгээр ангид шинээр суралцагч элсүүлэхэд сургуулийн дотоод журам, дүрэм болон энэхүү журмыг баримтална.
-
БСШУC-ын сайдын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/200 дугаар тушаалыг үндэслэн элсэлтийг эцэг, эх, асран хамгаалагч, хүүхэд, сургууль хамтран цахимаар зохион байгуулна.
-
2024-2025 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 120 суралцагч элсүүлэн суралцуулна.
-
Элсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулна. Үүнд:
-
Нэгдүгээр шатны элсэлтэд тус сургуульд суралцдаг суралцагчдын төрсөн дүү болон багш, ажилтны хүүхдүүдийг элсүүлэх;
-
Хоёрдугаар шатны элсэлт /Нээлттэй зарлах/
Хоёр. Элсэлтийн бүртгэл
-
Элсэлтийн бүртгэлийг цахим хэлбэрээр 2024 оны 3 дугаар сарын 16-ны 09:00 цагаас 3 дугаар сарын 19-ний 18:00 цагийн хооронд явуулна.
-
Элсэхийг хүсэгчид https://forms.gle/ndiEj1GLSCkWqZPF7 хаягаар цахим хэлбэрээр бүртгүүлнэ.
-
Бүртгэлийн хураамж 30,000₮ байна. (Төлбөрийг бүртгэл хийгдэх явцад төлнө.)
Жич: Бүртгэлийн хураамжийг элссэн эсэхээс үл хамааран буцааж олгохгүйг анхаарна уу.
Бүртгүүлэхэд тавигдах шаардлага:
-
2018 оны 01 дүгээр сарын 01-ээс 2018 оны 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн байх
-
Бүртгэлийн асуулгын анкетийг бөглөхдөө ( https://forms.gle/ndiEj1GLSCkWqZPF7) крилл үсгээр бичиж, асуулга тус бүрийн заавартай сайн танилцаж илгээх
-
Элсэлтийн хураамж төлсөн байх.
Гурав. Элсэлтийн сонгон шалгаруулалт
-
Эцэг, эх, асран хамгаалагч нь хөндлөнгийн комиссын боловсруулсан асуултанд оновчтой хариулсан байдал. ( https://forms.gle/ndiEj1GLSCkWqZPF7)
-
Шинээр бүртгүүлэгч нь асуулгад өгөгдсөн зургийн талаар тайлбарлан ярьж /эцэг, эх, асран хамгаалагчийн тусламжтайгаар/ 2 хүртэлх минутанд багтаасан бичлэг хийж, илгээх.
-
Эцэг, эх, асран хамгаалагчийн асуултанд хариулсан байдал болон хүүхдийн зурагт тайлбар өгсөн зэргийг тус тус үндэслэн элсэлтийн комисс цаашид хамтран ажиллах эцэг, эх, асран хамгаалагчийг сонгож, хүүхдэд 1 дүгээр ангид элсэн суралцах эрх олгоно.
-
Сонгон шалгаруулалтын дүн мэдээг 2024 оны 3 дугаар сарын 24-ний өдөр бүртгэгдсэн и-мэйл хаягаар илгээнэ.
Дөрөв. Элсэлт баталгаажуулалт
-
Элсэн суралцах эрх авсан бүртгүүлэгчийн ар гэрлүү сургалтын албанаас утсаар холбогдож гэрээ хийх нэмэлт мэдээллийг хүргэнэ.
-
Элсэн суралцах эрх авсан бүртүүлэгч нь сургалтын гэрээг байгуулснаар элсэлт баталгаажна.
-
Сургалтын гэрээ байгуулах хугацаанд гэрээ байгуулаагүй тохиолдолд Орхон ХаСү сургуульд суралцахаас татгалзсанд тооцон үл маргах журмаар дараагийн хүүхдэд эрх шилжинэ.
Тав. Бусад
-
Сургалтын гэрээ байгуулсан элсэгч нь 4 долоо хоногийн бэлтгэл бүлгийн сургалтад заавал хамрагдана.
-
Элсэлтийн үеэр болон түүний дараа үүсэх аливаа асуудал, санал гомдлыг сургууль болон түүний томилсон элсэлтийн комисс дангаар шийдвэрлэнэ.
-
Цахим бүртгэл, элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 88060936, 99060093 дугаараас 09:00-17:00 цагийн хооронд холбогдон авах боломжтой.
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН
ОРХОН ХАСҮ СУРГУУЛИЙН ЗАХИРГАА