top of page
Search

2а ангийн суралцагч Т.Соёмбо хамгийн бяцхан тоглогчоор тодорлоо

Монгол Улсын Сагсан бөмбөгийн U14 насны улсын аварга шалгаруулах тэмцээний хамгийн бяцхан тоглогчоор манай сургуулийн 2а ангийн суралцагч Т.Соёмбо тодорлоо. Тэрээр энэхүү тэмцээнд U14 насны ангилалд улсын аварга болсон “Модун чононууд” багт тоглосон юм.


Т.Соёмбо нь сагсан бөмбөгөөр ахтайгаа 2 жил гэртээ хичээллэж байгаад үргэлжлүүлэн Модун клубт 8 дахь сардаа хичээллэж байна. Өөрийн ур чадвар, авъяасаараа бүх оролцогч, дасгалжуулагч, шүүгчид, хөгжөөн дэмжигчдийн хайрыг татан баясгаж, спортын ордныг 5 хоног алга ташилт, хайраар дүүргэж багтаа 10 оноо авчээ.

Бяцхан тамирчин Т.Соёмбоор сургуулийн хамт олон бахархаж байна.



Latest news

bottom of page