top of page
Search

Missouri State University их сургуультай хамтын гэрээгээ шинэчлэлээ

Missouri мужийн Springfield хот дахь мужийн томоохон улсын сургуулиудын нэг болох Missouri State University сургуульд өнгөрсөн жилээс хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Орхон ХаСү сургуулийн төгсөгчид SAT болон IELTS шалгалтуудын оноон дээр тулгуурлан 70% хүртэл хөнгөлттэй суралцдаг болсон билээ. Энэхүү хамтын ажиллагааны гэрээгээ бид бүхэн шинэчилж, гэрээнд олон улсын Кембрижийн хөтөлбөртэй Орхон ХаСү сургуулийн удирдах зөвлөлийн дарга Я.Дашдорж гарын үсэг зурлаа.


Мөн Missouri State University их сургууль дээр цаашид Орхон ХаСү сургуулийн багш нарыг богино хугацааны 3 сарын мэргэжил дээшлүүлэх сургалтаас магистрын хөтөлбөр хүртэлх сургалтанд хамруулах ажлыг эхлэхээр боллоо. Missouri State University их сургууль нь K-12 буюу дэргэдээ цэцэрлэгийн ахлах ангиас 12 дугаар анги хүртэлх Greenwood лаборатори дунд сургуультай бөгөөд уг сургууль дээр багшийн хөтөлбөрийн мэргэжил дээшлүүлэх болон зэргийн хөтөлбөрийн дадлагууд маш сайн явагддаг юм байна. Бид бүхэн айлчлалын үеэр тус дунд сургуулиар орж үйл ажиллагаатай нь танилцлаа. Лаборатори дунд сургууль гэдгээрээ тус сургууль дээр ахисан түвшний хөтөлбөрүүд хэрэгжүүлдгээс гадна шинжлэх ухааны хөтөлбөрөө хамгийн сайн нь хэмээн танилцуулж, сурагчид нь шинжлэх ухааны дадлага хичээлээрээ үхсэн гахайны биен дээр пиобсигийн шинжилгээ хийж, ямар шалтгаанаар үхсэнийг нь тогтоодог талаар ярьсан нь их сонирхолтой байлаа.


Мөн Missouri State University их сургуулийн дэргэдэх англи хэлний институтээс зун бүр 14-өөс дээш насны ахлах ангийн сурагчдад зориулан зохион байгуулдаг Global Leadership Program-д Орхон ХаСү сургуулийн суралцагчдыг оролцуулах талаар ярилцлаа.


Уулзалтуудынхаа дараа Missouri State University их сургуульд өнгөрсөн жил тэтгэлэгтэйгээр элссэн төгсөгчтэйгөө уулзахад их сайхан байлаа.


Зураг дээр: Brad Bodenhausen (Vice President of Community and Global Partnership), Paula M. Moore (Executive Director of English Language Institute), Dandan Liu (Director of Research and Economic Development and International Programs) нарын хамтаар




Latest news

bottom of page