Arizona State University (ASU) их сургуулийн төлөөлөлтэй уулзлаа
Орхон ХаСү сургуулийн удирдлагууд Arizona State University (ASU) их сургуулийн төлөөлөлтэй уулзаж, тэдний ALA ахлах сургуулиудтай хамтран хэрэгжүүлдэг зуны хөтөлбөрт Орхон ХаСү сургуулийн сурагчдыг хамруулах боломжийн талаар ярилцаж, хөтөлбөрийн эхний хувилбаруудыг ирэх оны эхний саруудад гаргахаар боллоо. Аризона мужид Тайвань улсын semiconductor буюу чипний үйлдвэрүүд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтууд хийж эхэлснээр мужийн эдийн засаг сайжирч, Arizona State University-ийн элсэлтүүд нилээд нэмэгдээд байгаа юм байна.
Мөн Орхон ХаСү сургуулийн сурагчид сурагч солилцоогоор 1-2 семестрийн хугацаанд ALA ахлах сургуулиудад суралцах асуудлуудтай холбоотойгоор АНУ-ын Аризона мужийн Финекс хот дахь ALA буюу American Leadership Academy school district сургуулиудын төлөөлөл болох 2 сургуулиар зочиллоо. Эдгээр сургуулиуд нь улсын сургуулиуд бөгөөд нэг нь 7-12-р ангиуддаа 1800 сурагчтай байгуулагдаад үйл ажиллагаа нь жигдэрсэн сургууль байсан бол нөгөө нэг нь саяхан 2400 хүүхдийн хүчин чадалтай ашиглалтанд орж, одоогоор 400 сурагч хүлээж аваад байгаа юм байна. ALA сургуулиуд нь Аризона мужийнхаа хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд сүүлийн ашиглалтанд орсон шинэ сургууль нь уламжлалт хөтөлбөртэй сургуулиудаасаа арай өвөрмөц хөтөлбөртэй буюу үндсэн хөтөлбөрөөсөө гадна ур чадвар олгохыг нилээд чухалчилж, тэдгээр хичээлүүдээ 10 салбараар ангилж нэлээд түлхүү нэмж өгчээ.
Айчлалын үеэр сургуулиудын захирлууд нь найрсагаар хүлээн авч, сургуулиудаа нэг бүрчлэн дэлгэрэнгүй сайхан танилцуулж, асууж тодруулах бүх зүйлд нээлттэй байснаар АНУ-ын 7-12-р ангиудаас бүрдэх ахлах сургуулийн талаарх (7-8-р ангиудаа junior high school, 9-10-р ангиудаа high school гэж нэрлэдэг) ойлголтыг маш сайн баталгаажуулж чадлаа.
Commentaires