top of page
Search

Дүүргийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртлээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулагддаг “Сурагчдын лиг” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Орхон ХаСү сургуулиас 3 насны төрөлд 55 тамирчин амжилттай оролцлоо.


Тэмцээнд нийт 32 сургуулийн баг тамирчид оролцсоноос Ахлах насны тамирчид ямар ч хожигдолгүйгээр 7 хожилоор Тэргүүн байрт орж, Алтан медаль хүртлээ. Дунд насны тамирчид 4 хожил, 2 хожигдлоор 4 дүгээр байрт орсон бол бага насны тамирчид 3 хожил, 2 хожигдлоор 8 дугаар байрт орлоо.


Бага насны төрөлд суралцагчид маань эхний жилдээ оролцож байгаа ч чамлахааргүй сайн амжилт гаргасан нь тэдний шаргуу бэлтгэлийн үр дүн харагдаж байна. Суралцагчдынхаа цаашдын тэмцээнд амжилт хүсье.


Дасгалжуулагч багш нартаа талархал илэрхийлье.



Latest news

bottom of page