Нийт төгсөгчдөдөө амжилт хүсье
Олон улсын хөтөлбөртэй Орхон ХаСү сургуулийн 2022 оны 35 төгсөгчдөөс 50 орчим хувь нь буюу нийт 17 суралцагч гадаадын их дээд сургуульд суралцах шийдвэр гарган зорьсноос 14 төгсөгч нь сургуулиуддаа элсэн орж, 3 төгсөгч нь GAP жил авч үргэлжлүүлэн элсэлтийн өргөдлүүдээ гарган хариунуудаа хүлээж байна.
Жич: Төгсөгчдийн элсэн орсон их сургуулиудаас дэлхийд эхний 100-д эрэмбэлэгддэг сургуулиудын эрэмбийг бичсэн болно. Мөн төгсөгчдийн хувьд элсэн орсон сургуулиасаа дээгүүр эрэмбэтэй сургуулиудаас урилга хүлээн авсан хэдий ч санхүүгийн олгож буй нөхцөл байдлаас нь уялдуулан сонголтуудаа янз бүрээр хийсэн.
Монголынхоо их дээд сургуульд элсэн суралцаж төгсөх, эсвэл 2-р курсээс гадаадын их дээд сургуульд шилжин суралцах зорилготой байсан бусад төгсөгчдийн маань хувьд МУИС-д 7, АШУИС-д 2, ШУТИС-д 5, СЭЗИС-д 3, ХУИС-д 1 төгсөгч тус бүр амжилттай элсэн орж суралцаж байна.
Нийт төгсөгчдийнхөө цаашдын сурах их үйлст нь улам их амжилт хүсье.
Commentaires