top of page
Search

Нийслэлийн газарзүйн олимпиадад амжилттай сайн оролцлоо

Улсын газарзүйн олимпиадын 2-ын даваа болох Нийслэлийн газарзүйн олимпиадад олон улсын Кембрижийн хөтөлбөртэй Орхон ХаСү сургуулийн багш, сурагчид дараах амжилтыг үзүүллээ.


12-р ангийн ангилалд: 12б ангийн суралцагч Б.Бэлгүтэй алтан медаль, 10а ангийн суралцагч Б.Тэнгис хүрэл медаль , 11б ангийн суралцагч Б.Энхжин, 11а ангийн суралцагч Ч.Ариунаа нар тусгай байрын эзэд болж улсад оролцох эрхээ авлаа.


9 дүгээр ангийн ангилалд: 9б ангийн суралцагч М.Лхагва-Очир алтан медаль , 8в ангийн суралцагч Г.Мэнд-Амар мөнгөн медаль , 9б ангийн суралцагч Б.Нямцэнгэл хүрэл медаль хүртлээ.


Багш нарын төрөлд: Газарзүйн багш Б.Лхагвасүрэн хүрэл медаль хүртлээ.


Багш, суралцагчиддаа улсын олимпиадад нь амжилт хүсье!






Latest news

bottom of page