top of page
Search

Дүүргийн газарзүйн олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдадаа баяр хүргэе

2021-2022 оны хичээлийн жилийн Улсын төрөлжсөн олимпиадын дүүргийн Газар зүйн хичээлийн олимпиадад Хан-Уул дүүргийн хэмжээнд 9,12 дугаар ангийн 164 суралцагч, 22 багш оролцсоноос олон улсын Кембрижийн хөтөлбөртэй Орхон Хасү сургуулийн багш, суралцагчид дараах амжилтыг үзүүллээ.


12 дугаар ангийн ангилалд: 12б ангийн суралцагч Б.Бэлгүтэй алт , 11а ангийн суралцагч Ч.Ариунаа, 11б ангийн суралцагч Б.Энхжин нар мөнгөн медалийн эзэд болсон бол 10а ангийн суралцагч Б.Тэнгис 7-р байрт орж нийслэлд оролцох эрхээ авлаа.


9 дүгээр ангийн ангилалд: 9б ангийн суралцагч Б.Нямцэнгэл хүрэл медаль хүртсэн бол 9б ангийн суралцагч М.Лхагва-Очир, 8в ангийн суралцагч Г.Мэнд-Амар нар 10,11 дүгээр байрт орж нийслэлд оролцох эрхээ авлаа.

Багш нарын төрөлд Б.Лхагвасүрэн багш маань хүрэл медаль авлаа.


Багш, суралцагчдадаа халуун баяр хүргэж, дараагийн шатанд нь амжилт хүсье.





Latest news

bottom of page