Багш нар Эрээн хотод мэргэжил дээшлүүллээ
"ОРХОН ХАСҮ" олон улсын дунд сургуулийн бага боловсролын багш Э.Сэржмаа, номын санч Ө.Цолмонцэцэг нар ӨМБИС -ийн харьяа Эрээн Хотын Олон Улсын Дээд Сургуулийн санаачлагаар зохион байгуулсан "Уламжлалт монгол бичиг" -ийн мэргэжлийн сургалтад хамрагдлаа. Уг сургалтаар Эрээн хотын Монгол үндэсний бага, дунд сургууль, Хөх хотын Монгол үндэсний цэцэрлэг зэрэг байгууллагуудаар зочилж багш нарын монгол бичиг заах арга, туршлагатай танилцлаа.
Comments