Багш нар вэбинар сургалтуудад амжилттай оролцож байна
Олон улсын Кембрижийн хөтөлбөртэй ХаСү сургуулийн багш нар Cambridge University Press- ээс зохион явуулж буй вебинар сургалтуудад амжилттай хамрагдсаар байна. 4 дүгээр сард 6-8-р ангийн англи хэл, 1-8-р ангийн байгалийн ухаан, 9-10-р ангийн хими, физик, биологи гэсэн хичээлүүдээр сургалтууд зохион явагдаж, багш нар маань идэвхтэй оролцлоо. Энэхүү сургалтаар багш нарт нэгж хичээлийг төлөвлөхдөө юуг анхаарах, сурах бичигтэй хэрхэн ажиллах, хичээлийг хэрхэн суралцагч төвтэй болгох талаар зөвөлгөө өгч, санал солилцсон юм.
Цахим сургалтын ачаалалтай зэрэгцэн цагийн зөрүүнээс болж, шөнөөр сургалтанд хамрагдаж байгаа ч идэвхтэй санаачлагатай байгаа багш нартаа маш их талархаж байна.
Comentários