top of page
Search

Ахлах ангийн сурагчид “Full hearts” сайн дурын клуб байгууллаа


Олон улсын Кембрижийн хөтөлбөртэй Орхон Хасү сургуулийн ахлах ангийн суралцагчид “Full hearts” нэртэй сайн дурын клуб байгуулан ажиллаж байна. Тус клубын зорилго нь Орхон ХаСү сургуулийн суралцагчдыг хүмүүнлэгийн үйлсэд уриалан оролцуулж, хүнлэг энэрэнгүй үзэл санааг төлөвшүүлж, тэдний оролцоонд тулгуурлан нийгэмд бодитой хувь нэмэр оруулах юм. Энэ хичээлийн жилээс эхлэн 10-12-р ангийн ахлах ангийн суралцагчид жил бүр заавал бусдын төлөө үйл хэрэгт өөрсдийн оролцоог оруулж, түүндээ кредит цуглуулж, дүгнүүлж байх юм.


Клубын гишүүд хэлэхдээ манай клубын хамт олон шинэ шилдэг санаачлагийг гарган хэрэгжүүлж, өөрчлөлтийг хүлээх биш өөрсдөө манлайлж хийдэг суралцагчид байж мэдээллийн ил, тод хүртээмжтэй байдлыг өндөр түвшинд хүргэх болно гэлээ.


Суралцагчдадаа амжилт хүсье.


Latest news

bottom of page