top of page
Search

“World Scholar’s Cup” тэмцээнд амжилттай оролцлоо



“World Scholar’s Cup” тэмцээнийг Улаанбаатар элит дунд сургууль Монголд 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж, олон улсын статустай болон англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 12 дунд сургуулийн 630 суралцагчид 210 баг болон оролцлоо.

Уг тэмцээнд суралцагчид гурав гурваараа баг болж, багийн мэтгэлцээн (Team debate), багаараа эсээ бичих (Collaborative writing), багийн тест сорил (Scholar’s challange), багийн асуулт, хариулт (Scholar’s Bowl) гэсэн дөрвөн төрлөөр өрсөлддөг бөгөөд бүх даалгаврыг анли хэл дээр гүйцэтгэж, мэтгэлцдэгээрээ онцлогтой юм.

Олон улсын Кембрижийн хөтөлбөртэй Орхон ХаСү сургуулийн дунд насны 8, ахлах насны 5 нийт 13 баг “World Scholar’s Cup 2019” тэмцээнд амжилт дүүрэн оролцлоо. Ахлах насны ангилалд 10б ангийн суралцагч Т.Бишүүбазар 4 төрлийн тэмцээний нийлбэр онооны хувийн амжилтаар 1-р байрт шалгарч хамгийн том цомыг гардан авлаа. 10б ангийн 472 тоот багийн гишүүд болох Т.Бишүүбазар, Г.Жавхлантөгс, М.Цэнгүүн нар нийт 4 төрлийн тэмцээний амжилтаар багаараа 4-р байрт, багийн асуулт хариултын тэмцээний төрөлд 3-р байрт шалгарлаа. Дунд насны ангилалд 251 тоот багийн гишүүд болох Б.Дүүрэнжаргал, Э.Гүнжинлхам, М.Энхсоёл нар багаараа мэтгэлцээний төрөлд 5-р байрт, 6а ангийн суралцагч Т.Самандбадраа асуулт хариултын тэмцээнд хувийн амжилтаар 1-р байрт тус тус шалгарлаа.

Манай сургуулиас оролцсон бүх баг амжилттай оролцож, “World scholar’s cup” олон улсын тэмцээний Бээжин, Астана, Амстердам, Сидней, Манила, Дурбан гэсэн зургаан хотод болох дараагийн шалгаруулалтад оролцох эрхтэй боллоо.

Comments


Latest news

bottom of page