“The Torch” сургуулийн албан ёсны сонин хэвлэгдлээ
Олон улсын Кембрижийн хөтөлбөртэй Орхон ХаСү сургуулийн албан ёсны "The Torch" цахим сонин 2 сар тутамд англи хэл дээр гарч байхаар боллоо. Одоогоор ахлах ангийн 15 суралцагч сонингийн багт Gener болон Joy багш нараар чиглүүлэн амжилттай ажиллаж байна.
Дотроо редакцын болон урлагийн гэсэн 2 ажлын багтай. Редакцын баг: Ц.Мандах 12а, М.Гийгүүлэн 12а, Х.Анударь 11б, П.Оюунчимэг 12а, Б.Анхилмаа 12б, Ө.Болдбаяр 12б, О.Энх-Амгалан 11б, Н.Ариунсанаа 10а, Б.Дүүрэнжаргал 10а, М.Энхсоёл 10а, Оюун-Эрдэнэ 10а, Д.Отгонгэрэл 10а, Б.Ундрал 10б Урлагийн баг: Э.Уянга 12а, Б.Түвшинзаяа 10б нар тус тус ажиллаж байна.
10-11-р ангийн суралцагчид өөрсдийн хүсэлтээр сонингийн багт орох нь нээлттэй бөгөөд орохыг хүсвэл 12а ангийн сурагч Ц.Мандах (mandakh.ts@orkhonschool.edu.mn) эсвэл 11б ангийн сурагч Х.Анударьтай (anudari.kh@orkhonschool.edu.mn) холбогдоорой.
Мөн сонингийн багийнхан Сурагчдын Өөрөө Удирдах Зөвлөлийн фэйсбүүк пэйж дээрх гүүгл формуудаар ахлах, дунд ангийн сурагчдаас нээлттэй фото зураг, гар зураг, нийтлэл, бичвэр хүлээж авдаг байгаа.
Та бүхэн доорх линк дээр даран сургуулийн вэб хуудас дээр байршуулсан “The Torch” сонины 11, 12 сард зориулсан анхны дугаарыг уншина уу.
Comments