top of page
Search

2022 оны ЭЕШ-ын онооны дундаж үзүүлэлтийн талаар

2022 оны ЭЕШ-ын онооны дунджаар эхний 15 байрт орсон ЕБС-иудыг тодруулжээ. Эдгээр шалгаруулалтанд орсон нийт сургуулиуддаа бүгдэд нь баяр хүргэж, амжилт хүсье. Өнгөрсөн жил манай сургууль энэхүү жагсаалтад нийт дүнгээрээ 9-р байрт орж байсан билээ. Энэ жил буюу 2022 оны ЭЕШ-аас эхлэн манай сургууль энэхүү жагсаалтад цаашид оролцох боломжгүй болж буй талаар эцэг эхчүүддээ тайлбар хийх нь зүйтэй болов уу. Учир нь энэ жилээс эхлэн IELTS, SAT, Кембрижийн хөтөлбөрийн шалгалтуудын дүнг ЭЕШ-ын оноо руу шууд тооцон хөрвүүлэх журам гарч, мөрдөгдөж эхэлсэн билээ. Орхон ХаСү сургуулийн 2022 оны төгсөгчдийн 91.4 хувь нь дээрх олон улсын шалгалтуудын оноонуудтай байж тэдгээр оноонуудаа ЭЕШ-ын оноо руу шууд дүйцүүлсэн бөгөөд ингэснээр эдгээр суралцагчдын хөрвүүлсэн дүнгүүд дээрх ЭЕШ-ын жагсаалтад оролцохгүй болж байгаа болно.


Олон улсын шалгалтуудаар хөрвүүлэгдэх боломжгүй нийгэм, монгол хэлний хичээлүүд, олон улсын шалгалт хараахан өгч чадаагүй болон оноондоо сэтгэл ханамжгүй байсан цөөн суралцагчдын цөөн хичээлийн ЭЕШ-ын онооны дундаж энэ жил 629 оноо болжээ . Олон улсын шалгалтын дүнгүүдээр ЭЕШ руу хөрвүүлэгдсэн нийт суралцагчдын дундаж 725 болжээ . Хэрэв бүх суралцагчид бүх шалгалтаа ЭЕШ- руу хөрвүүлсэн бол нийт дундаж 775 оноо байхаар байлаа.


Нийт төгсөгчдөдөө болон бүх багш нартаа талархал илэрхийлж, амжилт хүсье.






Latest news

bottom of page