top of page
Search

1-р ангийн нээлттэй элсэлт явагдлаа

Олон улсын Кембрижийн хөтөлбөртэй Орхон ХаСү сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн нээлттэй элсэлтийн бүртгэлийг 3 дугаар сарын 26-ны 09:00-17:00 цагийн хооронд зохион явууллаа. Тус бүртгэлийн хугацаанд нийт 252 хүүхэд бүртгүүлснээс элсэлтийн хөндлөнгийн комисс 20 элсэгчийг сонгон авлаа. Манай сургуулийг сонгож, өөрсдийн үнэт цагаа зориулан бүртгэлд оролцсон нийт эцэг эхчүүддээ баярлалаа.

Сургуулийн алтан босгыг алхахаар зэхэж буй бяцхан хүүхдүүдийнхээ сурч хөгжих их үйлст нь амжилтын дээдийг хүсэн ерөөе.


Жич: Элсэлтийн хариуг бүх эцэг эхчүүд рүү мэйлээр илгээсэн бөгөөд тэнцсэн суралцагчдын хувьд сургалтын албанаас утсаар холбогдож, нэмэлт мэдээллийг хүргэн ажиллана.




Latest news

bottom of page