top of page
Search

Хятадын үндэсний хоолтой танилцах хичээл зохиогдлоо



Есдүгээр ангийн суралцагчид Хятад хэлний багшийнхаа тусламжтайгаар олон сайхан амттай Хятад үндэсний хоол хийцгээлээ. Суралцагчид хоолоор дамжуулан Хятад улсын үндэсний соёлтой танилцсан бөгөөд Хятад улсын үндэсний хоолыг маш ихээр сонирхож байлаа. Суралцагчид Хятадын соёлыг бүрэн утгаар нь мэдрэх, Хятад хэлний түвшингээ сайжруулахын тулд сургуулийн цайны газар багштайгаа хамт эдгээр хоолнуудыг хийжээ.

Энэхүү үйл ажиллагааны бэлтгэл болгож суралцагчид, багшийн хамтаар хүнсний материал цуглуулж, өөрсдийн гараар эдгээр хоолнуудыг бэлтгэсэн юм. Хийсэн хоолнууд дундаас хамгийн онцгой нь Монголчуудын банштай төстэй харагддаг ч, адил биш амттай банш байсан юм. Эцэст нь суралцагчид маань нэг ширээнд суугаад хөдөлмөрийнхөө үр шимийг хүртсэн. Суралцагч бүр олон янзын хоол хийж сурсандаа баяртай байснаас гадна, Хятадын соёлын талаар илүү их зүйлийг мэдэж авсандаа тун баяртай байв.

Comentários


Latest news

bottom of page