Search

Төгсөгчидтэй онлайнаар уулзалт хийлээ


Олон улсын Кембрижийн хөтөлбөртэй Орхон ХаСү сургуулийн 2017, 2019 оны төгсөгчид болох Б.Дүүрэнбилэг, Б.Бат-Уянга, Т.Нинжин, Б.Дүүрэнбат нар 10-12-р ангийн дүү нартайгаа 2 цаг орчим цахим уулзалт хийж, хэрхэн амжилттай суралцсан, мэргэжил сонголтоо хэрхэн хийсэн, тэтгэлэг авахад ямар давуу талууд нөлөөлсөн, суралцах үедээ амьжиргааны өртгөө хэрхэн зохицуулж буй, оюутан солилцоонд хамрагдсаны давуу талууд, сурч байх үедээ хэрхэн дадлага хийх зэрэг олон төрлийн зөвлөгөө мэдээллүүдийг хүргэлээ.

Эдгээр төгсөгчид маань SP JAIN их сургуульд бизнесийн удирдлага, дата өгөгдлийн шинжлэх ухаан гэсэн мэргэжлүүдээр 90-100 хувийн тэтгэлэгтэйгээр элсэн орсон юм. SP JAIN-ий бизнесийн сургуулийн хувьд оюутнууд нь эхний жил Сингапурт, 2 дахь жилдээ Дубайд, сүүлийн 2 жил Сиднейд суралцаж төгсдөг бол дата өгөгдлийн шинжлэх ухаан нь Сиднейд дан суралцан төгсдөг байгаа.

Б.Дүүрэнбилэг, Б.Бат-Уянга нарын хувьд энэ сард их сургуулиа төгсч байгаа бөгөөд хоёулаа сурч байх үедээ дадлага хийж байсан газруудаасаа ажлын санал одоогоор хүлээн авч чаджээ.

Сургуулийн зүгээс төгсөгчдийнхөө амжилттай явааг сонсох сайхан байлаа. Та бүхэндээ цаашдын амьдралд нь аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.