top of page
Search

“Онлайн сургалт - Суралцагчдын сэтгэл ханамж” судалгааг авлаа



2020 оны 1 дүгээр сарын 27-ноос 3 дугаар сарын 10 хүртэлх хугацаанд заагдсан 6-12-р ангиудын бүх цахим хичээлүүд дээр “Онлайн сургалт - Суралцагчдын сэтгэл ханамж” судалгааг 3 дугаар сарын 11-21-ний өдрүүдэд цахим хэлбэрээр авлаа. Энэхүү судалгаанд 6-12-р ангийн нийт суралцагчдын 88 хувь хамрагджээ. Нийт судалгааны үр дүнгийн нэгтгэл 176 хуудас материалтай сургуулийн удирдлагын баг танилцаж, анхааралдаа аван цаашид сайжруулах шаардлагатай байгаа асуудлуудыг 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 6-ны хооронд шат дараалалтай авч хэрэгжүүллээ. Бид дараагийн судалгааг 4 дүгээр сарын 20-24-ний хооронд төлөвлөсөн бөгөөд энэ удаа 1-12-р ангийн бүх цахим хичээл орно.

Өмнөх судалгаанаас тавигдсан асуудлуудаас хамгийн их анхаарал татсан 3 том асуудлыг доорх байдлаар шийдвэрэлэлээ. 1. Багш нарын зүгээс google meet-ээр лайв хичээл хийх нь хангалттай их биш байсан. Үүнийг бид багш бүртэй ярилцаж, хичээлүүдийн онцлог, давталт зэргээс нь хамааран аль аль ангид хэр хэмжээтэйгээр орж болохыг зөвлөлдөн 4-12-р ангиудад шаардлагатай google meet ийн цагуудыг хуваарийн дагуу хийж байхаар гаргаж тавилаа. 2. Хичээлүүд зарим өдөр олон, зарим өдөр бага орсноор суралцагчид ачааллаа тэнцүүлэхэд асуудалтай байсан. Үүнийг бид лайв хичээлээс бусдыг тодорхой цаг зоолгүйгээр зөвхөн гараг өдрийг зааж өгсөн хичээлийн хуваарь бэлдлээ. Ингэснээр хүүхдүүд төлөвлөлтөө сайн хийх нь илүү их хэрэгтэй юм. 3. Даалгавар хийгээгүй хүүхдийн араас багш холбогдоогүй хувь харьцангуй бага биш байсан. Үүний гол шалтгаан нь багш 1,2 удаа утасдаад хүүхэд хийхгүй хэвээр байх, эсвэл эцэг эх хийх нөхцлийг бүрдүүлэхгүй үл тоох зэрэг асуудлуудаас шантарсан асуудал байсан тул нийгмийн ажилтан, менежерүүд тус суралцагч болон суралцагчдын ар гэртэй байнга холбогдож байхаар болов.

Comments


Latest news

bottom of page