top of page
Search

"Мэргэжил сонголт ба Ирээдүй" сэдвээр сургалт орлоо

Та хүүхдэдээ нэгэнт хэвшсэн мэргэжлүүдээс санал болгож байна уу? Эсвэл хэн нэгний хэлсэн ирээдүйтэй гэсэн мэргэжлийг хүүхдэдээ зөвлөж байна уу? Үгүй бол бүр удам дамжсан мэргэжил учраас энэ мэргэжлийг л эзэмш гэж тулгаж байгаа юм биш биз? Гэвч энэ нь таны хүүхдэд тохирох мэргэжил мөн гэдэг баталгаа байхгүй билээ. Харин орчин цагт мэргэжил сонголтод аль болох шинжлэх ухаанчаар хандаж, хүүхдийн зан араншин, сонирхол, онцлогт тулгуурлан өөрөөр нь сонголт хийлгэхийг хамгийн зөв гэж үзэх болжээ. Иймээс суралцагчдын мэргэжил сонголтын талаарх ойлголтыг нэмэгдүүлэхээр КАРЬЕР ХӨГЖЛИЙН ТӨВ-тэй хамтран "Мэргэжил сонголт ба Ирээдүй" сэдвээр 9-р ангийн суралцагчдад сургалт хүргэв.


Идэвхтэй мундаг оролцсон хүүхдүүддээ баярлалаа.




Latest news

bottom of page