Дүүргийн химийн олимпиадын шагналтангууддаа баяр хүргэе
Хан-Уул дүүргийн химийн олимпиадад нийт 12 дугаар ангийн 101, 9 дүгээр ангийн 157 суралцагч оролцсоноос олон улсын Кембрижийн хөтөлбөртэй Орхон Хасү сургуулийн суралцагчид дараах амжилтыг үзүүллээ.
12-р ангийн ангилалд: 12б ангийн суралцагч А.Муратбек мөнгөн медаль 12а ангийн суралцагч Ц.Мандах хүрэл медаль 12а ангийн суралцагч П.Номуунжаргал, 11а ангийн Б.Хулан нар тусгай байр 12а ангийн суралцагч Б.Төгөлдөр, Б.Билэгт-Очир нар нийслэлд оролцох эрх тус тус авлаа.
9-р ангийн төрөлд: 9а ангийн суралцагч Т.Ангараг тусгай байрт орлоо.
Суралцагчид болон бэлтгэн оролцуулсан багш нартаа баяр хүргэж, амжилт хүсье.
![](https://static.wixstatic.com/media/accabf_2622828ece6b4ad9987a0ed4ff675732~mv2.png/v1/fill/w_49,h_47,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,blur_2,enc_auto/accabf_2622828ece6b4ad9987a0ed4ff675732~mv2.png)