Search

Виртуал Соёлын Аялал төсөлд оролцлоо


Дэлхийн 16 орны 100 гаруй оролцогчдыг хамруулсан Виртуал Соёлын Аялал төсөл 8 долоо хоногийн турш үргэлжилж, гайхамшигтай Гала тоглолтоор өндөрлөлөө. Зохион байгуулагчид нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа оролцогчдын англи хэлийг сайжруулах тэдэнд өөр өөрсдийн орны соёлыг сурталчлах боломж олгохыг зорьжээ. Энэхүү төсөлд Орхон Хасү сургуулийн англи хэлний багш Б.Ганбаяр ахлах ангийн суралцагчдын хамт идэвхтэй оролцож, дараах үйл ажиллагаануудад хамрагдлаа.


- Тухайн долоо хоногийн сэдвийг ярилцах багштай хийх виртуаль уулзалтууд

- Padlet & Peer буюу Padlet програмыг ашиглан оролцогчид нэг нэгнийхээ хийсэн бичгийн ажилд санал өгснөөр бичгийн чадвараа сайжруулах

- Zoom програм ашиглан багаар ярианы дадлага хийх чатыг 8 удаагийн хагас сайн өдрүүдэд 8 өөр төрлийн сэдвээр цомхон бүлгүүдээр хийх

- Flipgrid програм ашиглан өөрсдийн санал бодол, ойлголтоо солилцон ярианы дадлага хийж дараагийн сэдвийг сайжруулах