top of page
Search

“Ажил мэргэжил сурталчлах өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө

Олон улсын Кембрижийн хөтөлбөртэй Орхон ХаСү сургуулийн 11-12-р ангийн суралцагчдад зориулж, олон төрлийн ажил мэргэжил болон тэдгээрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл олгохыг зорьдог “Ажил мэргэжил сурталчлах өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө.


Өдөрлөгийн үеэр 12-р ангийн сурагчид өөрсдийн сонгосон мэргэжлийн талаар мэдээлэл бэлтгэн хүргэхээс гадна 2 өөр мэргэжлийн 2 суралцагчийн эцэг эх уригдан ирж, эрхэлж буй ажил мөн тэр салбарын давуу болон сул талуудын талаарх мэдээллийг хүүхдүүдэд танилцуулж өгдөг билээ. Энэ удаагийн өдөрлөгөөр 9в ангийн суралцагч Б.Хулангийн аав, IT инженер мэргэжилтэй Батбаяр, 10в ангийн сурагч Баянмөнхийн ээж, сувилагч мэргэжилтэй Цогзолмаа нар нь тус тусын мэргэжлийн чиглэлийн талаар танилцуулга хийлээ. Зочид маань салбарын онцлог, цар хүрээ, шаардлага боломж гэх мэт маш олон хэрэгтэй мэдээллүүдийг өгсөн юм.


12-р ангийн суралцагчдаас 12а ангийн А.Номуундарь, С.Өнөрбаяр, Б.Хулан, Э.Төрболд, 12б ангийн Ү.Анударь, Б.Энхмэнд, Б.Энхжин болон Г.Хантүшиг нар өөрсдийн сонгосон мэргэжлийн талаар мэдээлэл хийв.

Өдөрлөгт оролцсон эцэг эхчүүд болон нийт суралцагчдадаа баярлалаа.




コメント


Latest news

bottom of page