top of page
Search

“Өсвөр үе, залуучуудын усанд сэлэлтийн улсын аварга” шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо.

2021 оны “Өсвөр үе, залуучуудын усанд сэлэлтийн улсын аварга” шалгаруулах тэмцээн Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд зохион байгуулагдаж, 15 клубын 200 гаруй тамирчин оролцжээ. Уг тэмцээнд "Хилэм" клубын тамирчид болох олон улсын Кембрижийн хөтөлбөртэй Орхон-Хасү сургуулийн 10а ангийн суралцагч Т.Түшиг, 7в ангийн суралцагч Т.Тамир нар бахдам сайхан амжилт үзүүллээ.


Суралцагч Т.Тамир 1 алт, 2 мөнгөн медаль хүртэж, өврөөр даллах сэлэлтийн 50 метрийн зай, мэлхий сэлэлтийн 50 болон 100 метрийн зайнд Монгол улсын Усанд сэлэлтийн 2-р зэргийн болзлыг хангасан бол суралцагч Т.Түшигийн хувьд өврөөр даллах 50 болон 100 метрийн зай, мэлхий сэлэлтийн 50 метрийн зайнд Монгол Улсын усанд сэлэлтийн 3-р зэргийн болзлыг тус тус хангажээ.


Т.Тамир, Т.Түшиг нартаа баяр хүргэе.



Latest news

bottom of page