top of page
Search

“Үлгэрийн цаг” прожект хэрэгжлээ


Хөл хорионы үеэр гэр бүлийн уур амьсгалыг дулаан байлгах, суралцагчдын гадаад хэлний мэдлэгийг сайжруулах зорилгоор хүмүүнлэгийн судлагдахууны хамт олноос “Үлгэрийн цаг” прожектийг 9-12-р ангийн суралцагчдын дунд зохион явууллаа. Энэхүү прожектийн хүрээнд суралцагчдын эцэг эх, ах эгч, эмээ өвөө нарын хэн нэг нь хамгийн дуртай үлгэрээ өөрсдийн төрөлх хэл дээрээ ярьж өгөх бөгөөд түүнийг нь манай суралцагчид англи, хятад, герман хэлний аль нэг дээр орчуулж текстийг padlet дээр тавих мөн ярьж буй үлгэрүүдээ Flipgrid дээр тавих байсан юм. Нийтдээ 80 гаруй суралцагчид гэр бүлийнхэнтэйгээ идэвхтэй оролцсоноос дүрс, дуу, техникийн шаардлага хангасан 57 бичлэгийг нь түүвэрлэн энэхүү видеогоор харууллаа. Бичлэгийн төгсгөлд та бүхэн эцэг эх, суралцагчдын үлгэрийг бүтнээр нь хаанаас хэрхэн сонсож болох тайлбарыг сонсоорой.


Идэвх санаачлагатай оролцсон суралцагчид тэдгээрийн эцэг эхчүүд, эмээ өвөө, ах эгч нарт маш их талархаж буйгаа илэрхийлье. .

Latest news

bottom of page