Эцэг эхийн онлайн өдөрлөг боллоо
Олон улсын Кембрижийн хөтөлбөртэй Орхон ХаСү сургуулийн эцэг эхийн нээлттэй өдөрлөг 4 дүгээр сарын 17-нд амжилттай болж өндөрлөлөө. Энэ өдөр багш нар маань нийт эцэг эхчүүдийн 60 орчим хувьтай нь цахимаар ганцаарчлан уулзаж, суралцагчдын сурлага, хүмүүжил, цаашид анхаарах зүйлсийн талаар зөвлөж, мэдээлэл хүргэж ажиллалаа. Мөн эцэг эхчүүд маань багш нарын зүгээс цаашид юун дээр илүү анхаарч, хэрхэн хамтран ажиллах талаараа санал бодлоо солилцлоо.
Багш нарт маань эцэг эхчүүдийн зүгээс харамгүй сайхан магтаалын үгс хэлсэн нь энэ цаг үед багш нарт маань томоохон УРАМ боллоо. Та нартаа баярлалаа.
Гадаад багш нартаа орчуулга хийсэн ахлах ангийн суралцагчдадаа баярлалаа.
Comments