top of page
Search

Эцэг Эхийн Нээлттэй Өдөрлөг зохиогдлоо

Уламжлал болгон жилд 2 удаа зохиогддог Эцэг Эхийн Нээлттэй Өдөрлөгийн эхний уулзалт 2022 оны 11 дүгээр сарын 5-наас 6-ны хооронд зохион байгуулагдаж байна. Энэхүү өдөрлөгөөр сурагчдын эцэг эх, асран хамгаалагчид уулзахыг хүссэн сургуулийн бүх багш нартай ганцаарчлан уулзаж, хүүхдийнхээ сурлага, хүмүүжил төлөвшлийн талаарх ололт амжилт, алдаа дутагдлын талаар санал солилцож, зөвлөгөө авдаг. Тус амралтын өдрүүдэд цаг заваа гарган ирж буй эцэг эхчүүддээ баярлалаа. Мөн гадаад багш нарыг эцэг эхчүүдтэй уулзах боломжийг бүрдүүлж орчуулга хийж өгч байгаа ахлах ангийн суралцагчдадаа талархаж байна.




Latest news

bottom of page