top of page
Search

Улаанбаатар хотын өсвөр үеийн аварга шалгаруулах бадминтоны тэмцээнээс медаль хүртэцгээлээ

Олон улсын хөтөлбөртэй Орхон ХаСү сургуулийн бадминтоны тамирчид Налайх дүүрэгт зохион байгуулагдсан 2022 оны Улаанбаатар хотын өсвөр үеийн аварга шалгаруулах бадминтоны тэмцээнд амжилттай оролцлоо. 11 тамирчнаас бүрдсэн манай сургуулийн баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцож, 3-р байр эзэлсэн бахдам сайхан амжилт гаргажээ.


Нийт суралцагчдадаа болон ганцаарчилсан, хосын ангилалд амжилт гаргасан дараах суралцагчдадаа баяр хүргэе.


Ганцаарчилсан төрөл /16-17 нас, эмэгтэй/ Хүрэл медаль - 12а ангийн суралцагч А.Номундарь

Ганцаарчилсан төрөл /14-15 нас, эмэгтэй/ Мөнгөн медаль - 10с ангийн суралцагч Э.Хулан

Ганцаарчилсан төрөл /14-15 нас, эрэгтэй/ Хүрэл медаль - 10с ангийн М.Эрдэм

Ганцаарчилсан төрөл /12-13 нас, эмэгтэй/ Шагналт 4-р байр – 8а ангийн суралцагч Ж.Цэлмүүн


Хосын төрөл /16-17 нас холимог/ Мөнгөн медаль - 12а ангийн суралцагч А.Номундарь

Хосын төрөл /14-15 нас холимог/ Мөнгөн медаль - 10с ангийн суралцагч Э.Хулан Мөнгөн медаль - 10с ангийн суралцагч М.Эрдэм


Latest news

bottom of page