top of page
Search

Манай сурагчдын баг Хан-Уул дүүргийн "Их нүүдэл" шатрын тэмцээнд тэргүүллээ

Ерөнхий боловсролын сургуулиудын аварга шалгаруулах "ИХ НҮҮДЭЛ" шатрын тэмцээнд Хан-Уул дүүргийн нийт 18 сургуулийн 482 тамирчин оролцсоноос олон улсын Кембрижийн хөтөлбөртэй ОРХОН ХАСҮ сургуулийн суралцагчид багаараа ТЭРГҮҮН БАЙР эзэллээ.


Тэмцээнд нийт 1-12 дугаар ангийн 12 эрэгтэй, 12 эмэгтэй суралцагч оролцсоноос хувийн амжилтаараа 7 алтан медаль, 3 мөнгөн медаль, 1 хүрэл медалийн эзэд боллоо.


Алтан медаль: - 1в ангийн Ц. Гэрэлт-Оюу - 2в ангийн Н.Болор-Уянга - 4в ангийн С.Энхлэн, - 4в ангийн М.Мөнх-Амгалан - 5в ангийн Э.Индра - 7а ангийн Н.Ирмүүн - 9а ангийн Б.Энэрэлт

Мөнгөн медаль: - 6б ангийн Т.Түшиг - 8б ангийн Б.Баасанцэнгэл - 10б ангийн Б.Нямцэнгэл

Хүрэл медаль: - 3а ангийн Э.Намунзаяа


Нийт шатарчин суралцагчдаа бүгдэд нь дараагийн тэмцээнд нь амжилт хүсье.


Latest news

bottom of page