top of page
Search

Зүүн Азийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээнээс Ц.Гэрэлт-оюу алтан медаль хүртлээ

2022 оны 11-р сарын 4-нөөс 13-ны хооронд Тайланд улсын Бангкок хотноо Зүүн Азийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын 6 дахь тэмцээн амжилттай зохиогдож өндөрлөлөө. Тус тэмцээнд Ази тивийн 12 орны 180 өсвөрийн шатарчид оролцсоноос олон улсын хөтөлбөртэй Орхон ХаСү сургуулийн 1с ангийн суралцагч Ц.Гэрэлт-оюу өөрийн 8 насны ангилалд стандарт төрлөөр алтан медаль, рапид төрлөөр мөнгөн медаль хүртлээ.


Ц.Гэрэлт-оюундаа халуун баяр хүргэж, дараа дараагийн тэмцээнүүдэд нь амжилтын дээдийг хүсье.


Latest news

bottom of page