top of page
Search

Teacher Oyunsuren A. won 1st place


Let’s congratulate Orkhon Khasu’s teacher Oyunsuren A. for her OUTSTANDING achievement.


Орхон Хасү сургуулийн А.Оюунсүрэн багшдаа МУНДАГ амжилт гаргасан явдалд баяр хүргэе!


Монголын Эмнести Интернэшнлээс жил бүрийн олон улсын Хүний эрхийн өдрийг тохиолдуулан Хүний эрхэд ээлтэй сургуулиудын багш нарын дунд зохион байгуулдаг "Хүний эрхийг нэгж хичээлийн хөтөлбөрт нэгтгэх нь" нээлттэй хичээлийн уралдаан 2019.12.12-13-ны хооронд СБД-ийн 4 дүгээр сургууль дээр болж өндөрлөлөө. "Ур чадварын уралдаан" хэмээн багш нарт танигдсан уг уралдаан нь НҮБ-ын Хүний Эрхийн Боловсролын Дэлхийн хөтөлбөрийн “БАГА ДУНД БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООНД ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛЫГ НЭГТГЭХ” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЕБС-ийн хичээлийг амьдрал, хэрэглээ, хүний эрхтэй холбон багш нарын арга зүйг дэмжих, суралцахуйн үйл явцад хүний эрхийн үзэл санааг нэгтгэх, идэвх санаачлагыг өрнүүлэх зорилготой. Энэ жилийн уралдаанд 14 сургуулийн 20 багш өрсөлдөж, авъяас, ур чадвараа сорив. Нийгмийн ухаан, Түүх, Англи хэл, Монгол хэл, Математик, Технологи, Эрүүл мэнд зэрэг хичээлээр багш нар бага, дунд, ахлах ангийн сурагчдад хичээлээ заалаа. 2 өдөр үргэлжилсэн энэ тэмцээнийг СБД-ийн 4 дүгээр сургууль амжилттай зохион байгуулж, сурагчдынхаа 60 орчим хувийг хамруулжээ. Уралдааны тэргүүн байрыг 86.3 оноогоор Орхон Хасү сургуулийн багш А.Оюунсүрэн, дэд байрыг 85.7 оноогоор Орхон аймгийн 13 дугаар сургуулийн багш Л.Тэрбиш, гутгаар байрыг 85.3 оноогоор 118 дугаар сургуулийн багш Б.Даваадорж нар тус тус эзлэж, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулсан байна. Хүний эрхэд ээлтэй сургууль хөтөлбөрийн сургуулиудаа дэмжих зорилготой жил бүр зохион байгуулдаг энэхүү Ур чадварын уралдаанд амжилттай оролцсон нийт багш нар болон 4 дүгээр сургуулийн хамт олондоо талархал илэрхийлье. Хүний эрхийн боловсрол, соёлыг хамтдаа бүтээцгээе, түгээцгээе.

Latest news

bottom of page