top of page
Search

Ц.Ялгуун, Э.Лхам-Эрдэнэ нартаа баяр хүргэе

Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Хан-Уул дүүргийн ИТХ, ХУД-ийн Цагдаагийн газартай хамтран сурагчдын оролцоо, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан "ХОРТ ЗУРШЛААС ТАТГАЛЗЪЯ" эсээ бичлэгийн уралдаанд манай ахлах ангийн олон сурагч үзэл бодол, ур чадвараа уралдуулан оролцсоноос 12б ангийн суралцагч Ц.Ялгуун I байр, 9в ангийн суралцагч Э.Лхам-Эрдэнэ II байр эзэлжээ.


Уралдаанд оролцсон нийт сурагч болон уралдааны тэргүүн ба дэд байрын эзэд болсон 2 сурагчдаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.




Comments


Latest news

bottom of page