top of page
Search

Цаг уурын орчны шинжилгээний газарт зочиллоо



Кембрижийн IGCSE хөтөлбөрийн хүрээнд газарзүйн хичээл сонгон судалдаг 10-р ангийн суралцагчид маань Төв аймгийн Зуунмод хотын “Цаг уурын орчны шинжилгээний газар” очиж дараах ажиглалт, судалгааг хийлээ.

1. Цаг уурын хэмжилт хийх орчныг ажиглах 2. Цаг агаарын хэмжилтийн багаж, тэдгээрийн хэрэглээг таних 3. Анхан шатны хэмжилт хийх 4. Хэмжилтийг давтамжтай хийх 5. Ургамлан нөмрөгийн хэмжээг тодорхойлох

Кембрижийн Geography 0460 хөтөлбөрөөр хичээллэж буй суралцагчид маань Голын усны судалгаа (River investigation), Цаг уурын судалгаа (Weather investigation), Төвийн бизнес дүүргийн судалгаа (Central business district investigation), Аялал жуулчлалын судалгаа (Tourism) гэсэн 4 чиглэлийн судалгаа, дадлага ажилтай байдаг юм. Манай суралцагчид эдгээр дадлагуудыг хичээлийн явцад хийж, өөрийн мэдлэг, чадвараа бататгадаг.

Comments


Latest news

bottom of page