top of page
Search

Хөвгүүдийн баг "Улаанбаатар лиг"-ээс хүрэл медаль хүртлээ

Нийслэлийн засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын "Улаанбаатар лиг" сагсан бөмбөгийн тэмцээнд нийслэлийн 9 дүүргийн 121 сургуулийн 6413 багийн 85000 суралцагчид оролцсоноос дунд насны эрэгтэй ангилалд олон улсын Кембрижийн хөтөлбөртэй Орхон ХаСү сургуулийн баг тамирчид ХҮРЭЛ медаль хүртлээ. Ингэснээрээ баг тамирчид маань энэ жилийн нийслэлийн аваргын ахлах, дунд, бага насны ангилалуудад медальт байранд орсон ганц хувийн сургууль боллоо.


Баг тамирчид маань нийтдээ 5 хожил 1 хожигдол хүлээн хүрэл медалийн болзол хангалаа. Зооны тоглолтондоо алтан медалийн эзэн 33-р сургуулийг 23:16 харьцаагаар хожсон бол мөнгөн медалийн эзэн Налайхын багтай 2 дах нугалаан дээр 30:32 харьцаатай хожигдсоноор ганц хожигдлоо авсан юм. Бусад багуудын хувьд хүчтэй өрсөлдөгч болсон та нараараа бахархахын ялдамд шавь нараа амжилттай дасгалжуулсан биеийн тамирын багш Э. Батбямба, Г.Галданцогт нартаа баярлалаа.


コメント


Latest news

bottom of page