Search

Суралцагчид IGCSE, AS & A Level хөтөлбөрийн сертифекиатуудаа гардан авлаа.

Олон улсын Кембрижийн хөтөлбөртэй Орхон ХаСү сургуулийн 11-12-р ангиудын суралцагчид Кембрижийн IGCSE болон AS & A level хөтөлбөрүүдийн сертефекиатуудаа албан ёсоор гардан авлаа. Мөн өөрийн сонголтоор 9-10-р ангидаа Кембрижийн IGCSE хөтөлбөрийн 7 хичээлийг зэрэг сонгон судалсан 3 суралцагч маань шалгалтуудаа амжилттай өгч Кембрижийн CIE дипломоо мөн гардан авлаа. Энэхүү диплом нь олон улсын суурь боловсролын гэрчилгээтэй дүүцэхүйц бичиг баримт билээ.


Шалгалтуудаа амжилттай өгч, сертефекиатуудаа хүлээн авсан нийт суралцагчдадаа цаашдын сурлагад нь өндөр амжилт хүсье. Мөн жилээс жилд туршлагажин шавь нарынхаа үнэлгээг тогтмол дээшлүүлж байгаа багш нартаа мөн амжилт хүсье.


Latest news