Search

Орхон ХаСү нийслэлийн шилдэг сургууль боллоо



Олон улсын Кембрижийн хөтөлбөртэй Орхон ХаСү сургуулийн хамт олон индексийн урамшуулал авсан анхны хувийн сургууль боллоо.


Нийслэлийн ерөнхий боловсролын шилдэг 20 сургууль, 20 цэцэрлэгийг шалгаруулж, урамшуулал гардуулах ёслол өнөөдөр боллоо. Үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогч Н.Баярчимэг, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мягмаржав, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нарын холбогдох албаныхан болон сургууль, цэцэрлэгийн төлөөллүүд оролцлоо.


Энэхүү арга хэмжээгээр сургууль, цэцэрлэгүүдийг байгууллагын менежмент, сурлагын амжилт, чанарын ахиц, хүмүүжил төлөвшил гэсэн үндсэн үзүүлэлтийн дагуу шалгаруулж шилдэг байгууллага, хамт олныг шалгаруулж байгаагаараа онцлогтой юм.


2017-2019 онд нийт 45 сургууль, 47 цэцэрлэгт 709 сая төгрөгийн урамшууллыг олгосон бол 2020 онд 20 сургууль, 20 цэцэрлэгт 400 сая төгрөгийн урамшуулал олголоо.

Нийслэлийн шилдэг цэцэрлэг: 1. Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэг 2. Баянгол дүүргийн 11 дүгээр цэцэрлэг 3. Хан-Уул дүүргийн 189 дүгээр цэцэрлэг 4. Хан-Уул дүүргийн 53 дугаар цэцэрлэг 5. Сонгиохайрхан дүүргийн 101 дүгээр цэцэрлэг 6. Баянгол дүүргийн 242 дугаар цэцэрлэг 7. Баянзүрх дүүргийн 147 дугаар цэцэрлэг 8. Сонгинохайрхан дүүргийн 55 дугаар цэцэрлэг 9. Баянгол дүүргийн 114 дүгээр цэцэрлэг 10. Баянзүрх дүүргийн 61 дүгээр цэцэрлэг 11. Чингэлтэй дүүргийн 103 дугаар цэцэрлэг 12. Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэг 13. Чингэлтэй дүүргийн 5 дугаар цэцэрлэг 14. Баянгол дүүргийн 98 дугаар цэцэрлэг 15. Сүхбаатар дүүргийн 186 дугаар цэцэрлэг 16. Баянзүрх дүүргийн 204 дүгээр цэцэрлэг 17. Сонгинохайрхан дүүргийн 158 дугаар цэцэрлэг 18. Сонгинохайрхан дүүргийн 91 дүгээр цэцэрлэг 19. Налайх дүүргийн 208 дугаар цэцэрлэг 20. Сүхбаатар дүүргийн 225 дугаар цэцэрлэг

Нийслэлийн шилдэг сургууль: 1. Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургууль 2. Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль 3. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургууль 4. Хан-Уул дүүргийн 63 дугаар сургууль 5. Сүхбаатар дүүргийн “Эрдмийн хөтөч” цогцолбор сургууль 6. Сонгинохайрхан дүүргийн 129 дүгээр бага сургууль 7. Баянзүрх дүүргийн 48 дугаар сургууль 8. Налайх дүүргийн 103 дугаар сургууль 9. Сүхбаатар дүүргийн 131 дүгээр сургууль 10. Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургууль 11. Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар сургууль 12. Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургууль 13. Баянгол дүүргийн 113 дугаар сургууль 14. Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр сургууль 15. Хан-Уул дүүргийн 135 дугаар сургууль 16. Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургууль 17. Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль 18. Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургууль 19. Хан-Уул дүүргийн “Орхон Хасү” сургууль 20. Сүхбаатар дүүргийн 139 дүгээр бага сургууль