Search

Мэргэжил сурталчлах өдөрлөг зохиогдлоо.

Олон улсын Кембрижийн хөтөлбөртэй Орхон ХаСү сургуулийн англи хэлний багш Espie Balasabas санаачлан ахлах ангийн суралцагчдын дунд мэргэжил танилцуулах өдөрлөгийг амжилттай зохион явууллаа. Уг өдөрлөгийн зорилго нь суралцагчид өөрийн хүсэл сонирхлоо олж нээх, дээд ангийн суралцагчид болон өөр, өөр салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдээс суралцах, ажил мэргэжлийн талаар чөлөөтэй яриа өрнүүлж, зөвөлгөө авах зорилготой байсан юм.

Мэргэжил танилцуулах өдөрлөгт 12а ангийн суралцагч Э. Уянга, А. Алтандагина, 12б ангийн суралцагч Ө. Болдбаяр, Т. Ялалт нар өөрсдийн мэргэжил сонголтын талаарх үзэл бодлоо хуваалцсан бол уригдан ирсэн эцэг эхийн төлөөллөөс Б.Одмандах (Хууль зүйн яам-ахлах мэргэжилтэн), Т. Ёндон (Орека Монгол, Тэсрэх бодисын үйлдвэр- Хими технологич) нар өөрсдийн ажил мэргэжлийн туршлагаас хуваалцаж, мэргэжлээ хэрхэн сонгох тал дээр суралцагчдад үнэтэй зөвөлгөөнүүдийг өглөө.

Арга хэмжээг хөтлөн явуулсан 12а ангийн суралцагч П.Оюунчимэг, А.Алтандагина нартаа баярлалаа. Мөн үйл ажиллагааг зохион байгуулсан багш, суралцагчид, үнэтэй зөвлөгөө өгсөн эцэг эхчүүд, оролцсон нийт ахлах ангийн суралцагчдадаа баярлалаа.


Latest news