top of page
Search

Манай сурагчид ЖиЗэт22 олон улсын уулзалтанд оролцлоо

Японы болон Орхон ХаСү сургуулийн суралцагчдын дунд ЖиЗэт22 нэртэй олон улсын цахим уулзалт амжилттай зохион явагдлаа. Тус уулзалтын зорилго нь хоёр орны суралцагчид нэг нэгнийхээ Япон Монгол орны талаарх ойлголтыг сайжруулж, соёлын солилцоог дэмжих байв.


Уулзалтын үеэр Япон суралцагчид өөрсдийн орны үндэсний урлаг, хоол, болон японы нийгмийн олон онцлогийн талаар ярьсан бол Орхон ХаСү сургуулийн суралцагчид маань өөрсдийн орны өв соёл, Монгол орны байгалийн онцлог, түүх, хөгжим, бүжиг, үндэсний хувцас гоёл чимэглэл гээд олон сэдвүүдийн талаар өөрсдийн судалж мэдсэн мэдлэгээ хуваалцлаа. Бусдаас ихийг суралцаж бусадтай өөрийн туршлагаа хуваалцах хүсэл тэмүүллээр дүүрэн Япон орны суралцагчдын сонирхлыг Монгол орны өвөрмөц соёл аргагүй татсан билээ.



Latest news

bottom of page