Карьер зөвлөх О.Оюу ахлах ангийн суралцагчидтай уулзав.

Олон улсын сэтгэл зүйн үнэлгээний байгууллага болох “Central test” -ийн албан ёсны эрхтэйгээр, олон улсын сэтгэл зүйн хороогоор баталгаажсан Дэлхийн 80 гаруй оронд албан ёсоор ашиглагддаг сэтгэл зүйн сорилуудаар үнэлгээ хийж, зөвлөгөө өгдөг “Карьер хөгжлийн төв”-ийн карьер зөвлөх О.Оюу манай сургуулийн 9-10 дугаар ангийн суралцагчдад Америк, Герман, Япон, Монгол улсын иргэд мэргэжлээ хэрхэн сонгодог ерөнхий арга зүй болон, өөрийн зан чанар, сонирхол болон ур чадвараа хэрхэн таньж мэдэх талаар мэдээлэл зөвлөгөө өглөө.