top of page
Search

Газарзүйн зургийг хэн сайн мэдэх вэ? уралдаан болов


Ерөнхий боловсролын “Орхон-ХаСү” дунд сургуулийн 9-12-р ангийн суралцагчдын дунд газарзүйн зургийн мэдлэгийг сорих, сайжруулах, газарзүйн олимпиадын бэлтгэлийг хангах зорилгоор нийгмийн ухааны заах аргын нэгдлээс "Газарзүйн зургийг хэн сайн мэдэх вэ?" танин мэдэхүйн уралдаант тэмцээнийг зохион байгууллаа. Уг тэмцээнд газарзүйн шинжлэх ухаанд сонирхолтой шилдэг 15 суралцагч эрдэм мэдлэгээ сорин өрсөлдсөн ба тэмцээн 2 үе шаттай явагдаж эхний шатанд тэнцсэн 11 суралцагчийг 2-р шатанд өрсөлдүүлж шилдэгийн шилдгийг тодрууллаа.


Тэмцээний шилдгүүдээр Тэргүүн байр - 11б ангийн суралцагч Т.Бишүүбазар Дэд байр - 10б ангийн сурагч Б.Бэлгүтэй Гутгаар байр - 9а ангийн суралцагч А.Ханболор нар тус тус шалгарлаа.

Comments


Latest news

bottom of page