Search

Б.Энхжин ОХУ-ын хүүхдийн зусланд амарлаа


11а ангийн суралцагч Б.Энхжин Хан-Уул дүүргийн ЕБС-иудын суралцагчдын дунд зохион явагдсан Халх голын 80 жилийн ойн хүрээн дэх эссэ бичлэгийн уралдаанд тэргүүн байр эзэлж Оросын холбооны улсын хүүхдийн зусланд амрах эрхийн бичгээр шагнуулсан юм. Тэрээр доорх бяцхан захидлыг сургуульдаа илгээжээ.

Б.Энхжин: Юуны түрүүнд энэхүү тэмцээнийг зохион байгуулан Оросын холбооны улстай танилцах боломж олгосон Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд талархал илэрхийлмээр байна. Мөн тэмцээнд оролцох явцад тусламж дэмжлэг үзүүлсэн Орхон Хасү сургуулийнхаа багш нартаа баярлалаа. Энэ зун надад оросын холбооны улсын Уголек зусланд амрангаа Орос орны соёл, түүхийн талаар суралцах боломж олдсон юм. Орос хүүхдүүд намайг маш халуун дотноор хүлээж авсан болохоор тэднийг орхиж явах хэцүү байлаа. Зуслангийн удирдлагууд сагсан бөмбөг, гар бөмбөг, урлагын тэмцээн гэх мэт олон үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд өдөр хоногууд маш хурдан өнгөрсөн. Ингээд оросын гайхамшигт нуур болон бусад байгалын гайхамшигийг нүдээрээ харах боломж олгосон бүх хүмүүст дахин талархая. Цаашид он удаан жил дурсах сайхан дурсамж дүүрэн нутагтаа ирлээ.